Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км-т суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 18.20
цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б (40 настай, эрэгтэй)-ын жолоодож явсан “Ниссан Ванетта” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14