Рок-н-роллын хатан хаан гэгдэж байсан, домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдал нь доройтсон тэрээр 2016 онд хорт хавдар тусаж, 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс хойш байнгын асаргаа эмчилгээнд байсан юм.
1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Теннесси муж улсын Нутбушийн ойролцоо хөвөнгийн тариаланд төрж өссөн Анна Мэй Буллок бяцхан хотынхоо сүмийн найрал дуунаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Рок, блюз урсгалаар тоглодог Айк Тернертэй танилцан гэр бүл болж, Тина хэмээн нэрээ сольжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, мөнхийн зодуур дарамтан дор амьдарч ирсэн Тина 20 жилийн дараа халаасандаа ганцхан доллартай Айкаас зугтаж ганцаарчилсан уран бүтээлээ эхлүүлсэн нь асар их амжилт дагуулж, нэр алдрын оргилд хүрсэн билээ.
Тина Тернер дэлхий даяар өөрийн цомгийг 200 сая хувь борлуулсан, хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэгт тооцогддог.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14