Баянзүрх дүүрэгт байрлах 89 гараашийг буулган газрыг чөлөөлж, тохижуулжээ

Admin | 2023-05-25


Өнгөрөгч оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Хөгжлийн зураглал - 2030" бодлогын хүрээнд 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн. Уг хуралдаанаас 2023 оныг "Хүний хөгжил"-ийн жил болгон зарласан. 

Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 болон 7-р хороонд байрлах 89 гараашийг буулган газрыг чөлөөлж, авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбайг тохижуулжээ.

Энэ онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

  • 27 байршилд 18.9км авто зам - Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна.
  • Гэрэлтүүлгийн ажил - Дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно.
  • Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр нийт 15 хороонд хийх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбортой болох
  • 4 болон 16-р хороог жишиг хороо болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах
  • Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах
  • Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар
  • Дарь эх цогцолборын тохижилтын ажил
  • Насан туршийн боловсролын төв байгуулах
  • Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM - Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх
  • 2022 онд эхлүүлсэн тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)