Гол мөрний усны түвшин 10-15 см давж үерлэж болзошгүй

Admin | 2023-05-25


Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ. Энэ нь олон жилийн дундаж түвшинг 20-40 см давсан байна. Тухайлбал  Ерөө гол орчимд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Харин маргааш Эг гол Хантай баг орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд 10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)