Цагаан сарын барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд иржээ. Улмаар допинг хэрэглэсэн бөхөд Б сорьцоо өгөх эсэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч холбогдоогүй байна. Тиймээс хариуг нь энэ сарын 7-нд хүргүүлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцыг шинжлүүлэх эсэх тухай хүсэлтээ 14 хоногт багтаан гаргах ёстой бөгөөд журмын дагуу хүсэлтээ гаргаагүй учир өчигдөр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлалаа. Улсын арслан Э.Оюунболдын шинжилгээнээс оксандролин, метандиенон гэсэн анаболик стериод төрлийн бодис илэрчээ. Энэ нь түүнээс допинг илэрч буй анхны тохиолдол биш юм. Өмнө нь допинг илэрч аварга цолоо хураалгасан.
Э.Оюунболд нь Цагаан сарын барилдааны тавын даваанд улсын заан М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон юм. Мөн түүнээс хойш Монгол бөхийн өргөөн болсон хэд хэдэн барилдаанд зодоглосон аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14