7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч, тохижуулна

Admin | 1 Жилийн өмнө


Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлжээ. Тодруулбал,

Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га

Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га

Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га

Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га

Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га

Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га

Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.

Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)