Үнэт цаасны төвлөрлийн хадгаламжийн төвд бүртгэлтэй 324 үнэт цаасны нийт 23.5 тэрбум ширхэг нэгж хувьцааг 537.9 мянган иргэн эзэмшиж буй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст хөрөнгийн зах зээл дэх нийт үнэт цаасны тоо жилийн өмнөхөөсөө 47.8 хувь өссөн байна. Энэ хугацаанд долоон компани IPO хийсэн нь өсөлтөд нөлөөлжээ. Ингэснээр үнэт цаас эзэмшигчдийн тоо 22.8 хувь нэмэгдэжж 537.9 мянгад хүрсэн аж. Шинээр нэмэгдсэн үнэт цаас эзэмшигчдийг харвал, тухайн үнэт цаасны 5 хувиас их хувь эзэмшигчид ердөө 30-аар буюу 2.9 хувь л өссөн байна. Харин 5 хувиас бага хувь эзэмшигчдийн тоо 22.8 хувь буюу 99.7 мянгаар нэмэгдсэн юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн үнэт цаасны 5 хувиас их хувь эзэмшигчдийн нийтэд эзлэх хувь 87.1 хувь байсан бол зургадугаар сард нь нэмэлт хувьцаа гаргаснаар энэ тоо 76.6 хувь болж буурч, 5 хувиас бага хувь эзэмшигчдийн тоо нь 6.5 дахин өсжээ. Харин “Мандал Даатгал” ХК-ийн үнэт цаасны 5 хувиас их хувь эзэмшигчийн тоо нэгээр нэмэгдсэнээр нийтэд эзлэх хувь нь 7.3 нэгж хувиар өсөж 85.6 хувь болсон байна. Мөн “Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн үнэт цаасны 5 хувиас их хувь эзэмшигчийн нийтэд эзлэх хувь ч мөн 2.2 нэгж хувиар нэмэгдсэн аж.
Компаниудын хувьцаа эзэмшигчийн тооны өөрчлөлтийг харвал, АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчид хамгийн ихээр нэмэгдсэн бол “Түмэн шувуут” ХК (TUM)-ийн хувьцаа эзэмшигчийн тоо 3695-аар нэмэгдэж 2-т эрэмбэлэгдэв. Харин Улсын их дэлгүүр ХК (UID)-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр буюу 430-аар багасжээ. Тэр ч утгаараа тэдний хувьцааны үнэ 2022 оны 4-р сараас хойш 32.7 хувь унав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах...
tentsver.mn | 38 минутын өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13