Тэрүнофүжи Эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртлээ

Admin | 2023-05-29


Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башё өчигдөр өндөрлөлөө. Макүчи зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тавдугаар сарын тэмцээнд түрүүлж, Эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртлээ. Тэрүнофүжи аварга өнгөрсөн оны аравдугаар сард сэдэрсэн өвдөгний бэртлийн улмаас өмнөх хоёр тэмцээнийг дараалан өнжөөд байсан. Өдгөө 31 настай тэрбээр Нацү башёд 14 давж 1 унасан амжилттайгаар түрүүлсэн бол зүүний маэгаширагийн 14-өөс барилдсан Асанояма 12 даваа 3 унаатай удаалав. Харин Монгол бөхчүүдээс, сэкивакэ цолтой Кирибаяма Б.Лхагвасүрэн 11 даваа 4 унаатай тэмцээнийг дуусгаснаар ирэх долдугаар сарын тэмцээнд чансаа дэвшиж озэки цолтой барилдах нь тодорхой боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)