Монгол улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 240 бөхийн барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Шивээ Овоо" ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Болдбаатарын Баянсүх үзүүрлэв.
Дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “ДГА АЗЗА” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Мөст цэвэрлэг булаг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. Наймд аймгийн арслан Ш.Мөнх-Од, П.Өсөхбаатар, Б.Төмөрбаатар, аймгийн заан Е.Көптилек нар үлдэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14