Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэв

Admin | 2023-05-29


23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиад манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. Харин хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авсан байна. Түүнчлэн байр эзлүүлэхдээ эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж үзсэн ба ингэснээр эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Энэ тооцоолол ёсоор 23 дахь удаагийн физикийн олимпиадад БНХАУ болон ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн Тайвань таван алт, хоёр мөнгө, БНСУ хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Израил хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Харин манай улс уг олимпиадаас нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн Физикийн Олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)