“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн дадлага ирэх сард эхэлнэ

Admin | 2023-05-29


“Оюутан цэрэг” хөтөлбөр найм дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жилийн тухайд холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн юм. 2023 оны оюутан цэрэг хөтөлбөрийн давуу тал нь залуус “E Mongolia” системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байх, голч дүн 2.8 бас түүнээс дээш байх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулсан билээ.

Түүнчлэн шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. Ирэх сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжлэх юм. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах чиглэл өгчээ. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)