Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн ХӨТӨЛБӨР

Admin | 2023-05-29


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас болох юм байна. Нийслэлийн соёл урлагийн газраас уг үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ. Хөтөлбөрөөс дурдвал, флаш моб, сүүний өдөрлөг, соёл урлагийн тоглолтууд 20:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Үүнээс гадна СТӨ-нд "Хөгжлийн харандаа" үзэсгэлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улсын хүүхэлдэйн театрт хүүхдийн жүжиг, Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн ертөнц" фестиваль зохион байгуулагдах юм байна.

Нийслэлийн найман дүүрэгт хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар товложээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)