“Гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах” зард хууртагдаж, хүний наймааны хохирогч болсон 21 иргэнийг эх оронд нь эргүүлэн авчирлаа

Admin | 2023-05-30


Цахим сүлжээнд “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар гадаадад зуучилна” зэргээр хуурамч зар нийтэлж, Монгол иргэдийг гадаад руу гаргасан байсныг илрүүлж, эх оронд нь эргүүлэн авчирчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Гадаад харилцааны  яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, Хүйсийн тэгш эрх төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, гаднын орноос 21 иргэнээ эх оронд эргүүлэн авчирсан байна. Үүнд:

БНХАУ-аас нэг иргэн, Мьянмараас 13 иргэн, Лаос Улсаас долоон иргэнийг тус тус авчирчээ.

Сүүлийн жилүүдэд хуурамч зар ашиглан иргэдийг хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, цахим луйврын хохирогч болгодог гэмт бүлэглэлийн тоо өсөж, хохирогчид бусдын хүчинд автаж, тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа үйлдэл нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа учир олон нийтийн цахим сүлжээ болон танил, ойр дотны хүмүүсээс тавьсан “Гадаад улсад өндөр цалинтай ажлын байранд зуучлах” саналаас татгалзаж энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны 51-262425 дугаарын утсанд мэдэгдэж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)