Турк улсад үүрэг гүйцэтгэсэн ОБЕГ-ын алба хаагч тус бүрт 16.2 сая төгрөг олгоно

Admin | 2023-05-30


БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчидтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Алба хаагчид 11 хоног Турк улсад үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсэн. Засгийн газрын үүргийн дагуу тухайн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын томилолтын зардлыг гадаад томилолтын зардлаар шийдвэрлэх шийдвэр гарсан. Эхнээсээ санхүүжилт нь шийдэгдээд олгогдоод явж байна. Ер нь нэг алба хаагчид гадаад томилолтын зардал 140 доллар буюу гурав үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний 420 доллароор тооцож олгодог. Нийт 36 алба хаагчид 585 сая төгрөг олгоно. Нэг алба хаагчид 16,2 сая төгрөг олгоно. Санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж томилолтын асуудлыг бүрэн дуусгана" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)