“Daniel K. Inouye” телескоп Нарны зургийг ойртуулж авчээ

Admin | 2023-05-31


АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний сангийн “Daniel K. Inouye” телескопоор Нарны зургийг ингэж авчээ. Хавайн Мауи арал дээр байдаг энэ телескоп нь Нарыг ажиглах зориулалттай дэлхийн хамгийн хүчирхэг телескоп, маш өндөр нягтаршилтай зураг авдаг. Нарны соронзон орон, Наран дээрх шуургыг нарийвчлан судлахад чухал хэрэг болох зураг авч байгаа гэнэ.

Наран дээр хар толбонууд байдаг. Тэдгээр нь янз бүрийн хэмжээтэй, зарим нь бүр манай дэлхий шиг, манай дэлхийгээс ч том байдаг. Толбонууд нь Нарны хамгийн хар, харанхуй хэсэг, Нарны бусад гадаргуугаас бага температуртай, соронзон орноос бүрдсэн байдаг аж. Тэдгээр олон хар толбо нь дэлбэрэлт, цацралт буюу Наран дээрх гал дөлөөс үүсч байдаг. Өөрөөр хэлбэл, ийнхүү эрчим хүч ялгаруулж Нарны шуурга бий болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)