Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Рашаантын-Ар хүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 182 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ 05.30-ны өдрийн 19:30 цагаас 05.31-ний өдрийн 11:00 цаг хүртэл дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урссан, 1 айлын бог мал аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Б-ийн 5 ханатай гэр үерт урсаж, малчин Р-ийн 10 хонь аянгад өртөж хорогдсон тухай мэдээллийг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06.01-ний өдрийн 06:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14