Наадмаар ес хоног амарна

Admin | 2023-06-05


Манай улсад сар шинийн баяр, үндэсний их баяр наадам, шинэ жил, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, хүүхдийн баяр зэргийг "Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль"-иар зохицуулдаг. Тэгвэл “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хууль”-д 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж, “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Үндэсний баяр наадмаар бүх нийтээр тав хоног амардаг байсан бол өнгөрсөн жил /2022/-ээс эхлэн зургаа хоног амрахаар болсон байна. Сонирхуулахад, энэ жилийн Үндэсний их баяр наадам даваа гараг /2023.07.10/-т эхэлж байгаа бөгөөд амралтын бямба, ням гаргууд ороод нийт ес хоног бүх нийтээр амрах аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)