2023 оны эхний дөрвөн сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, БНХАУ-д 159 тохиолдол бүртгэгджээ. Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24 хувийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90.7 хувийг 0-1 насныхан эзэлж байв. Цар тахлын жилүүдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана. Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14