Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны тавдугаар сарын 30-ны 08.00 цагаас 2023 оны зургаадугаар сарын 5-ны 08.00 цаг хүртэлх долоо хоногийн цаг агаарын тоймыг танилцууллаа.
Хур тунадсын хувьд тавдугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-19.0 мм, 30-нд говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-27.0 мм, 31-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-54.0 мм бороо оржээ.
Зургаадугаар сарын 1-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-25.0 мм, 2-ны өдөр нутгийн зарим газраар 0.0-14.2 мм, 3, 4-ны өдөр зүүн аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд, баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-14.0 мм, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-19.0 мм бороо, уулаараа нойтон цас орсон байна.
Нийт тунадасны нийлбэрээр хамгийн их нь Булганы Булган, Гурванбулаг, Орхон, Баян-Агт, Бугат, Могод, Сайхан, Хишиг-Өндөр, Дашинчилэнд 41.2-72.2 мм, Баянхонгорт 63.0 мм, Эрдэнэтэд 49.3 мм, Хөвссгөлийн Рашаантад 46.7 мм, Архангайн Булган 45.0 мм, бусад нутгаар 0.0-38.6 мм бороо, уулаараа нойтон цас орсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн хур тунадсын нийлбэрээр хамгийн их нь Булганы Орхонд 72.2 мм, хоногийн нийлбэрээр хамгийн их нь тавдугаар сарын 31-нд Булганы Гурванбулагт 54 мм хур тунадас оржээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14