Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байна. Шалгалтын хүрээнд 2016-2019 онд гурван удаа Боловсролын зээлийн сангийн захирлаар ажилласан П.Лхагвасүрэн, 2019-2020 онд тус сангийн захирлаар ажилласан М.Ариунжаргал, 2020 оны гуравдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл захирлаар ажилласан Ж.Ариунболд, өдгөө даргаар нь ажиллаж буй Д.Гарди нарын гэрт /2023.06.05/ нэгжлэг хийжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14