Украины Херсон мужийн Каховкын усан цахилгаан станцын даланг сүйтгэсний дараа 80 гаруй хот, тосгон үерт автаж болзошгүй болсон талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Украины төрийн тэргүүн хэрэг явдалд Оросын армийг буруутгалаа. Учир нь Оросын цэргүүд станцыг элэн авсаны дараа буюу өнгөрсөн хавраас даланг минажуулах ажлыг хийсэн хэмээн Украины тагнуулын алба үзэж буй. Тэгвэл Кремлийн зүгээс үүнийг няцааж, Украины арми усан станцыг пуужингаар онилж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдлээ.
Днепр мөрөн дээр байрших уг далан сүйдсэнээр Херсоноос гадна ойролцоох хот тосгод үерийн гамшигт өртөж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Далан нурсны дараа Днепр мөрний усны түвшин 10 метрээр дээшилж, Нова Каховка хот живжээ. Мөн Херсон мужийн өмнөд хэсэг, Крымийн оршин суугчид ундны усгүй болох эрсдэлтэй байна. Каховка усан станцын далан нь бүс нутгийн тариаланчид, оршин суугчдыг усаар хангадаг төдийгүй Запорожийн атомын цахилгаан станцыг усаар хангадаг чухал обьект. Мөн Оросын эзэмшилд буй Крым руу ус дамжуулах чухал суваг аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14