Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн таамаглалыг сайжрууллаа

Admin | 2023-06-07


Дэлхийн банк 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр сард төсөөлж байсан 1.7 хувь биш 2.1 хувь болгон сайжруулсан байна. Энэ тухай тус байгууллагын өнгөрсөн мягмар гарагт нийтэлсэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд дурджээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудын ДНБ-ий өсөлт 2022 онд 2.6 хувьтай байсан бол энэ онд 0.7 хувь болж буурна гэж Дэлхийн банк таамаглав. Дэлхийн хамгийн хүчирхэг АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 1.1 хувь, 2024 онд 0.8 хувь болж буурна. Харин Европын бүс 2022 онд 3.5 хувь байсан бол 2023 онд дөнгөж 0.4 хувиар өснө гэнэ. Эдийн засгийн өсөлт буурах шалтгааныг мөнгөний бодлогыг чангаруулсан, эрчим хүчний үнэ өссөн зэрэг үр дагавартай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн хөгжиж буй эдийн засагтай орнууд (Хятадаас бусад) энэ онд 2.9 хувийн өсөлт үзүүлнэ гэж Дэлхийн банк таамаглав. Хөгжиж буй орнуудын эдийн засаг өнгөрсөн онд 4.1 хувиар нэмэгдсэн билээ. Харин БНХАУ-ын ДНБ 2023 онд 5.6 хувь, 2024 онд 4.6 хувиар өснө гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Дэлхийн банк 2023 онд Оросын ДНБ 0.2 хувиар буурна гэж таамаглажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)