Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сараас улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.
Тодруулбал,
846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,
150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,
64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,
2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.
Шинэчилсэн бүртгэл 2023 оны 6-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14