Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосноос хойш гадаадаас хэчнээн төгрөгийн зээл авсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид 1990 оноос хойш бид цоо шинэ зээлийн харилцаанд орсон Өмнө нь бол ганцхан эх үүсвэртэй байлаа шүү дээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт газруудаас эхлээд олон байгууллага, улс орнуудтай зээлийн харилцаанд орсон. Өнөөдрийг хүртэл 7.7 тэрбум ам.долларын урт хугацааны зээл аваад байна. Анх нэн хөнгөлөлттэй зээл авдаг байсан бол одоо сайжирч хөнгөлөлттэй гэсэн ангилал руу орсон. Одоо манай улс 5.1 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдэлтэй. Үүний 2.3 тэрбум нь Азийн хөгжлийн банкны зээл. Бусад нь өөр эх үүсвэрүүдээс авсан зээл. Авсан зээлээ 33 жилийн хугацаанд юунд зарцуулав гэдгийг ерөнхий зургаар нь харвал 66 хувь нь Монгол Улсад биет байдлаар буюу байшин барилга, зам харгуй, тоног төхөөрөмж болж үлдсэн. 34 хувь нь нийгмийн чиглэлд буюу боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд зарцуулагдсан" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14