Цагааннуур чөлөөт бүс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ

Admin | 2023-06-07


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд чөлөөт бүсийн албан ёсны нээлтийг Цагааннуур тосгон дахь чөлөөт бүсийн хашаанд өчигдөр хийсэн байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, Засаг дарга А.Камелият, Эдийн засгийн хөгжлийн яамны Хилийн боомт, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгаас ирсэн зочид, төлөөлөгчид болон иргэд оролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын "Боомтын сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Цагааннуур чөлөөт бүсийг ийнхүү байнгын үйл ажиллагаанд шилжүүлж байна. Энэ онд чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний зураг төсвийг боловсруулж байгаа бөгөөд 2024 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Мөн тухайн чөлөөт бүс болон Цагааннуур боомтыг Даян боомттой авто замаар холбох судалгааны ажлуудыг хийж байгаа аж. Тус зам ашиглалтад орсон тохиолдолд БНХАУ, Монгол, ОХУ хамгийн дөт авто замаар холбогдох боломж бүрдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)