Гамшгийн зарлан мэдээлэх дохио маргааш 16.00 цагт дуугарна

Admin | 2023-06-07


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна. Улс даяар энэ сарын 8-ны өдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах юм. 

Энэ тухай БЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Гурван өдөр үргэлжлэх Стратегийн команд штабын сургуульд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй. Энэхүү сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. ОБЕГ-ын Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн байранд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших, ослын удирдлагын тогтолцоо, баг бүрэлдэхүүний сургуулилалт зохион байгуулна. Дээд түвшиндээ энэ үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын УОК, ҮАБЗ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн тогтолцоотой байна. Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах албад, яам агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч 72 цагийн хугацаанд сургалтыг тасралтгүй явуулна. Сургалтын үйл ажиллагаанд 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт 2900 гаруй албан хаагч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)