
Аргын тооллын нэгдүгээр сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 08.39 цагт мандаж, 17.21 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зох...
tentsver.mn | 15 цагийн өмнө




























