Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2023 оны эхний таван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9768.6 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2547.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2842.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 6305.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.4 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5492.4 сая ам.доллар буюу 87.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 297.2 сая ам.доллар буюу 4.7 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 127.6 сая ам. доллар буюу 2.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 93.8 хувийг эзэлж байна.
2023 оны эхний 5 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 98.5 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 47.3 хувийг, ямааны самнасан ноолуурын 76.1 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.1 хувийг эзэлжээ.
Монгол Улс дэлхийн 63 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.6 хувь, Швейцарт 3.9 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 96.9 хувийг дээрх орнуудад ногдов.
Импортоор нийт 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 325.6 сая ам.доллараар буюу 10.4 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг реимпорт эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 628.1 сая ам.доллар буюу 18.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 834.8 сая ам.доллар буюу 24.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 728.6 сая ам.доллар буюу 87.3 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 378.6 сая ам.доллар буюу 14.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 659.8 сая ам.доллар буюу 19.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 287.4 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 194.9 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна
Манай улс дэлхийн 136 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь; ОХУ-д 26.7 хувь; Япон-д 7.7 хувь; БНСУ-д 4.5 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сүхбаатар дүүрэг шуурхай штаб байгуулан ажиллаж байна
tentsver.mn | 1 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13