Улаанбаатар хотод өнөөдөр +31, маргааш +32 градус хүртэл халах тул та бүхэн гадуур явах бол наршихаас сэргийлж дараах зөвлөмжийг уншаарай.
Наршихаас сэргийлэхийн тулд Та
-Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
-Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
-Шингэн ус сайн уух
-Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг
-Бие суларч тамир тэнхээ алдах
-Толгой эргэж, өвдөх
-Биеийн халуун нэмэгдэх
-Цээж багтран амьсгаа цухалдах
-Царайны өнгө цонхийж цайх,
-Бөөлжис хүрч, дотор муухайрах
-Хөлс гарах нь багасах /ихсэх/
-Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Хэрэв наршсан бол
-Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт/
-Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
-Хүйтэн жин тавих
-Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
-Массаж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14