Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул зургадугаар сарын 4-11-нд Казахстаны Алматы хотод болсон шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртэв. Бүсгүйчүүдийг чансаагаараа тэргүүлэн өрсөлдсөн, их мастер Б.Мөнгөнтуул 9 өргөөс 6.5 оноогоор гутгаар байрт орж Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо. Анхны медальтан нь их мастер Төрмөнхийн Мөнхзул бөгөөд 2019 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14