Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дөрвөн хүний амь насыг авран хамгааллаа. Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градус давж халах төлөвтэй байна.
Иймд:
-Иргэд усны ослоос урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14