
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Энэтхэг улсад “Hero Intercontinental Cup 2023” олон улсын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн зургадугаар сарын 9-нөөс 18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын “Калинга” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2-ийн харьцаатай ялагдсан. Хоёр дахь тоглолтод өчигдөр Ливаны шигшээтэй өрсөлдөж, 0:0-ээр хуурай тэнцлээ. Ийнхүү Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний оноогоо авлаа. Тоглолтын шилдэг тоглогчоор Б.Амгаланбат шалгарчээ.
Энэтхэгийн баг тэмцээнийг 6 оноотой тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол 1, Вануату 0 оноотой байна. Манай баг тэмцээний гурав дахь тоглолтоо зургадугаар сарын 15-нд Вануатугийн шигшээ багтай хийнэ.