“Apple”-ийн үнэлгээ 3 их наяд ам.долларт дөхөв

Admin | 2023-06-13


“Apple” компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн хамгийн дээд түвшинд хүрч өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.доллар хүрэхэд тун ойртлоо. Тус компанийн нэгж хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 1.6 хувиар өсөж, 183.79 ам.долларт хаагдсан байна. Ингэснээр он гарсаар хувьцааны ханш нь 41 хувиар өсөөд байгаа юм.

“Apple” компани жил бүр зохион байгуулдаг “Worldwide Developers Conference” (WWDC 2023) хөгжүүлэгчдийн бага хурлынхаа үеэр “Vision Pro” виртуал бодит байдлын (AR/VR) анхны төхөөрөмж, VisionOS”  үйлдлийн систем, “MacBook Air” зөөврийн компьютер болон “iOS 17”, “iPadOS 17” зэрэг бусад бүтээгдэхүүндээ зориулсан программ хангамжийн шинэчлэлтүүдийг танилцуулснаас хэдхэн өдрийн дараа хувьцааны ханш нь ийнхүү шинэ дээд түвшинд хүрээд байна.

Зах зээлийн ямар ч нөхцөлд "Apple"-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид ямагт илүүд үзсээр ирсэн нь тайлан тэнцэл, өндөр өгөөж, орлогын тогтвортой урсгалтай холбоотой аж.     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)