УБЦТС: Иргэдийн цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгнө

Admin | 2023-06-15


Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр түгээх сүлжээнд холбогдсон шугам тоноглолуудын ашиглалтын аюулгүй байдалд эзэмшлийн зааг харгалзахгүйгээр үзлэг хийж, зөрчлийг арилгах, зөвлөгөө өгнө. Мөн гадна оруулгын утсаа солиулах хүсэлтээ 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан ирүүлсэн бүх захиалгыг хүлээн авч, нэг сарын дотор үнэ төлбөргүй сольж, угсарна.

Түүнчлэн зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан, хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл байдал гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглээг түдгэлзүүлнэ. Хүсэлт гаргасан иргэд тухайн өдрүүдэд стандартын шаардлага хангасан оруулгын утсаа бэлдэн ажлын захиалгаа өгч, хүсэлтээ шийдүүлэх боломжтой бөгөөд утсаа цаг уурын хэм, хөрсний нөхцөлд тохирох эсэхийг нь харгалзан сонгохыг зөвлөж байна. Хэрэглэгчдийн бэлдсэн оруулгын утас нь ямар нэгэн залгаасгүй байх ёстой ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)