Зам тээврийн ослоор хоёр хүн гэмтэж, нэг иргэн нас баржээ

Admin | 2022-01-10


Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэх газар автомашин мөргөлдөж, гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ. Тус дуудлагыг Төв аймгийн  Онцгой байдлын газар 22:40 цагт хүлээн авсан. Дуулагын дагуу Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б, 42 настай, эмэгтэй, О,34 настай, эмэгтэй нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн Эмнэлэгт,  жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С, 35 настай эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)