БНХАУ-ын агаарын тээврийн компанийн онгоцны бүхээгт тамхи татахыг хориглоно

Admin | 2023-06-16


Монгол Улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

“Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно” гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам сэрэмжлүүлэв.  

Эх сурвалж: ГХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)