Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр Монголын ДЦС-3-ыг шинэчлэх төсөлд хамтрах талаар ярилцжээ

Admin | 2023-06-17


  Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд Б.Чойлжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Өнөөдөр Оросын Санкт-Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн чуулган өндөрлөж байгаа юм. Уг чуулганд Монголын талаас эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Монголын төлөөлөгчид ОХУ-ын Эрчим хүчний яамныхантай уулзаж уг салбарын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Тодруулбал, Эрчим хүчний яамны сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын эрчим хүчний яамны сайд Николай Шульгиновтай уулзаж Улаанбаатар хотын ДЦС-3-ыг шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцжээ. ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд энэ талаар “Уг төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх талаар хоёр тал боломжтой бүх л хувилбаруудыг авч үзэхээр болсон” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)