Баянзүрх дүүрэгт байрлах "Happy Town" хотхоны 72 дугаар байрнаас 16 настай охин сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус хотхоны цахим группт "72а байрны нэгдүгээр орц руу энэ сарын 14-ны шөнө 23:49 минутанд 16 настай хүүхэд гэр рүүгээ орсон боловч гэртээ одоог хүртэл ороогүй байна. Орцноос, гараашаас гарч явсан бичлэг огт байхгүй. Харъяа дүүргийн цагдаад мэдэгдэж, хайлгаж байгаа ч олдохгүй байгаа. Үзсэн харсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь холбоо барьж тус болно уу" хэмээсэн байдаг. Тэгвэл тус охиныг олсон байна. Энэ талаар охины ар гэрийнхнээс тодруулахад “Бид дүүгээ олсон. Ямар шалтгааны улмаас сураггүй болсныг цагдаа нар тодруулж байгаа. Тиймээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14