Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо бөхийн чөлөөт барилдааны “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан, “Алдар” спорт хороо, “Баянгол Аваргууд академи”-ийн тамирчин Түвшинжаргалын Энхжин, Төв-Арж, “Монгол” группийн бөх Наадамбатын Батбилгүүн нар амжилттай барилдаж Ази тивийн аварга боллоо.
Т.Энхжин дөрөв барилдаж финалд Энэтхэгийн Батериг 3:2-оор ялж алтан медаль хүртжээ. Харин өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт Н.Батбилгүүн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдөж шигшээ барилдаанд БНХАУ-ын Өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр ялсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14