Буйр нуурт загас ихээр үхсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Улаанбаатар хотоос судалгааны баг ажиллаж байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй аж. Урьдчилсан байдлаар хар галууны тоо толгой их, мөн салхи шуургатай байсан нь нөлөөлсөн байх магадлалтай гэж БОАЖГ-аас мэдээлэв. Түүнчлэн хэлтэг загасны үржлийн үе таарч, нуурын эргийн нам элстэй газарт түрсээ шахсан зэрэг шалтгаан нөхцөл давхацсан гэлээ.
Энэ сарын эхээр нутгийн ард иргэдээс дуудлага мэдээлэл ирснээр БОАЖГ, УЦУОШТ, Буйр Мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж, үхсэн загаснаас эдийн шинжилгээ, химийн найрлагыг тогтоохын тулд гадаргын уснаас дээж авч лабораторид өгчээ.
Зарим жил цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж Буйр нуурын баруун урд тал, Баян нуур орчимд загас ихээр үхэх тохиолдол өмнө нь гарч байв. Харин энэ жил Буйр нуурын усны түвшин өмнөх оноос бага, салхины хэмжээ өнгөрсөн жилээс их буюу хаврын саруудад дунджаар 10-17 м/с хүрч салхилсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14