"Гацуурт"-ын Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгаж эхэлжээ

Admin | 2023-06-19


"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат машинаараа хүн мөргөсөн, хөөсөн бичлэг цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл дагуулсан билээ. Тиймээс түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх нь анхаарал татаад буй. Учир нь хөрөнгө, мөнгөтэй хүмүүс хуулийн байгууллагад шалгуулсан нэртэй ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь бий. Тэгвэл Л.Чинбатад цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

Тодруулбал, ЦЕГ-аас "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.  Энэ нь хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл заалтууд юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)