ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна

Admin | 2022-01-10


Улсын онцгой комисс өчигдөр мэдээлэл хийж Сар шинийн баяраар хөл хорио тогтоохгүй ч иргэд аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг уриалав.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. Ингэхдээ 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан. Мөн 244 энхийг сахиулагчдаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна" гэсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)