Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Боловсролын Үнэлгээний төвийн дарга Л.Ганбат хэлэхдээ “2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа. Шалгалтын зарим үр дүнг танилцуулъя. 2023 оны 12 дугаар сард дахин ЭЕШ зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авах зохицуулалттай ажиллаж байна. Энэ нь хүүхдүүдэд дүн оноогоо ахиулах, мэргэжил сонголтоо солих зэрэг боломж олгосон явдал юм. Блокчейн систем дээр байршигдсан шалгуулагчийн дүн мэдээллийг хэн нэгэн солих, устгах боломжгүй магадгүй 5, 10, 100 жил ч байрших боломжтой юм. Маргаашаас эхлээд их, дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Их, дээд сургууль бүрд блокчэйн систем рүү нэвтрэх эрх өгсөн байгаа. Тэгэхээр эрхээрээ нэвтрээд тухайн сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн мэдээллийг системээс татаж авч элсэлтийн үйл ажиллагааг хийх боломжтой.
2023 онд нийт 34.462 шалгуулагч бүртгүүлснээс 31.874 нь шалгалтад хамрагдаж, 92. 6 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдсан. Хичээл бүрийн улсын дунджуудыг 2022 онтой харьцуулсан.
Анхны онооны дунджийг харвал: /гүйцэтгэлийн хувийг 2022 онтой харьцуулбал/
Математик – 27 хувь болж өссөн
Монгол хэл -49 хувь болж буурсан
Нийгэм судлал- 42 хувь болж буурсан
Англи хэл -35 хувь
Орос хэл- 61 хувь болж буурсан
Газар зүй -45 хувь болж буурсан
Физик- 31 хувь
Хими-30 хувь болж өссөн
Биологи-44 хувь болж өссөн
Түүх -35 хувь болж буурсан байна.
Эдгээрээс харвал энэ жил 10 хичээлийн найман хичээлийн гүйцэтгэл өмнөх оны дунджаас тодорхой түвшинд буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ ЭЕШ-ын дүнгээр ямар нэгэн сургалтын чанарыг үнэлдэггүй гэдгийг хэлье. Боловсролын чанарыг олон үзүүлэлтээр үнэлнэ гэвэл зөвхөн нэг үзүүлэлт нь ЭЕШ-ын дүн байх учиртай. ЭЕШ нь шалгуулагчдыг эрэмбэлэх зорилготой уралдаант шалгалт юм. Энэ утгаараа даалгаврын агуулга ахисан түвшинд зохион байгуулагддаг. Энэ дүнгээр боловсролын чанарыг шууд үнэлж болохгүй ч 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн түвшин ямар байгаа дээр дүгнэлт хийх боломжтой юм” хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14