Туул голын усанд хөвж байсан цогцсыг гаргажээ

Admin | 2023-06-20


Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр болох Тэрэлжийн Туул голын гүүр хэмээх газарт “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлага зургаадугаар сарын 18-ны 10:28 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиж, голд хөвж байсан цогцсыг  5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Эндсэн иргэн Налайх дүүргийн харьяат, 62 настай эрэгтэй хүн байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)