Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Хануй болон Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 10-25 см нэмэгдсэн байна. Харин Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 65 см давсан хэвээр байна. Мөн Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14