НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

Admin | 2023-06-21


НӨАТ-ын сугалааны шууд тохирол өнөөдөр (2023.06.21) 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр явагдахаар товлогджээ. Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах тул баримтаа системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалаагаар

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгодог журамтай. Өнгөрсөн тавдугаар сард 40.780 иргэн азтан болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)