Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Admin | 2023-06-22


ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН

ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах, шингэх: 04.53-20.55

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)