Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хэсэг хугацаанд бие маань тааруухан байлаа. Харин ахан дүүс, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар овоо гайгүй болж байна. Тэгээд хүмүүст баярлаж, талархсанаа энэ сарын 17-нд "Жавхлан" нэртэй тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Уг нь 17-28 нд гэж яригдаж байсан боловч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж ганцхан удаа 17-нд тоглолтоо хийхээр боллоо. Энэхүү тоглолт "Хамаг Монгол-2" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Хамтарч байгаа олон байгууллага бий. Цаашид хамтарч оролцох хүмүүс үндэсний үйлдвэрлэгч нартаа нээлттэй" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 29 минутын өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14