Швед улсын нийслэл Стокхольм хотын соёл амралтын хүрээлэнд галзуу хулгана тоглоом замаасаа гарч нэг хүн амиа алдаж, есөн хүн бэртжээ. Ослын үеэр уг тоглоомын цувааны зарим хэсэг замаасаа гарч, хүмүүс газарт шидэгдсэн тухай гэрчүүд ярьсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Шведийн цагдаагийн газар мэдээлжээ. 140 жилийн түүхтэй Грона Лунд соёл амралтын хүрээлэнд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулах тул хамгийн богинодоо долоо хоногийн хугацаанд хаагдахаар болсон байна. Ослын үеэр галзуу хулганаар нийт 14 хүн зорчиж байсныг хүрээлэнгийн захиргаа мэдэгджээ. Швед улсын соёлын сайд Париса Лилестранд осолтой холбогдуулан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө