Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой болжээ

Admin | 2022-01-10


Засгийн газраас “Хуримтлалтай хүүхэд” бодлогыг энэ оны 01-р сарын 01-нээс хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох журмыг шинэчиллээ.

Эхний хагас жилд 100 мянган төгрөгийг хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах эсвэл одоо авч байгаа дансад нь шилжүүлж бэлнээр авах боломжтой.

Харин сүүлийн хагас жилд 50 мянган төгрөг хуримтлуулах, 50 мянгыг нь хүлээж авах юм. Салбарын яамнаас цахим систем ашиглах хэд хэдэн хувилбартай сонголтыг бэлдээд байна. Тухайлбал,1. www.ehalamj.mn цахим хуудас ашиглах 2.Ebarimt гар утасны аппликейшн ашиглах 3.Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэст хандах 4.Банкны теллерт очиж үйлчилгээ авах гэсэн сонголтоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах боломжтой.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгож эхлэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь хүсэлт гаргасны дараа хүүхдийн мөнгө дансанд нь орно.

Уншигч та бүхэнд хэрхэн хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт гаргах зааврыг хүргэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)